I'm a product description. I'm a great place to add more details about your product such as sizing, material, care instructions and cleaning instructions.
БУСАН ХОТЫН АЯЛАЛ 2 ШӨНӨ 3 ӨДӨР
- I'm a product detail. I'm a great place to add more information about your product such as sizing, material, care and cleaning instructions. This is also a great space to write what makes this product special and how your customers can benefit from this item.
Энэхүү гэрээ нь 20… оны .. сарын ……. ны хооронд БНСУ-н ЖЭЖҮ АРЛЫН аялалд хамрагдах ……………… овогтой …………… /регистeрийн дугаар………………../ нөгөө талаас аялал жуулчлал зохион байгуулагч “Jeju ai tour ” Co ltd, Жэжү ай төүр компани/Байгуулгын гэрчилгээний бүртгэлийн дугаар: БНСУ 302 18 02419 / нарын гэрээнийнөхцөлийн дагуу аяллын үнийг төлөх, аялал жуулчлалыг зохион байгуулахад талуудын эрх үүрэг, хариуцлага, төлбөр тооцоотой холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
Жуулчин энэхүү аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх гэрээтэй танилцаж аялалаа баталгаажуулж төлбөр төлөлт хийснээр гэрээний нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Аялал жуулчлал зохион байгуулагч нь жуулчны хөтөлбөрт хамрагдах үеийн аюулгүй байдал, тав тухтай аялах нөхцөлийг хангана. Жуулчин нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүрэг, аялал жуулчлал зохион байгуулагчаас өгсөн аялалын санамж, заавар зөвөлгөөг зөрчсөн эсвэл биелүүлээгүйн улмаас тухайн жуулчны аюулгүй байдал, тав тухтай аялах нөхцөл хангагдаагүй тохиолдолд үүссэн аливаа эрсдэл, хохиролыг аялал жуулчлал зохион байгуулагч хариуцахгүй.
Аялалын явцад үүсч болзошгүй аливаа эрсдэлүүд (гэнэт өвдөх, гэнэтийн осолд орох гэх мэт) -ийг даатгагч, даатгуулагчийн хооронд байгуулсан гадаадад зорчигчийн даатгалын гэрээгээр зохицуулна.
Аялал эхлэхээс өмнө эсвэл аяллын явцад аялал эхлэх, дамжин өнгөрөх, очих газарт гэнэтийн болон давтагдашгүй хүчин зүйлийн нөхцөл үүссэнээс аялалын баг нь хуваарьттээврийн хэрэгсэл (нисэх онгоц, галт тэрэг, автобус гэх мэт)-ээс хоцрох тохиолдолджуучин тээвэрлэж буй тухайн тээврийн хэрэгсэлийн дүрэмийн дагуу асуудлыг шийдвэрлэх ба хэрэв аялал жуулчлал зохион байгуулагчийн буруутай үйл ажиллагаанаас үл хамаарсан тээврийн хэрэгслээр зорчих тийз (тасалбар)-ийг шинээр авах, аяллын чиглэлийг өөрчлөх болон аяллыг үргэлжлүүлэхтэй холбогдон гарах нэмэлт зардлыг жуулчин өөрөө хариуцна.
Аливаа улс орнуудын хилийн шалган нэвтрэх эрх бүхий байгууллага шалтгааныг үл тайлбарлан иргэдийг өөрийн улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзах эрхтэй байдаг. Хэрэв жуулчин нь аль нэг улсын хилээр нэвтрэх, хилээр гарах үед саатуулагдан аялалаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд аяллын үнийг буцаан олгохгүй бөгөөд жуулчныг хил дээр саатах, нутаг буцах зардал болон сэтгэл санааны хохирлыг аялал жуулчлал зохион байгуулагч хариуцахгүй.
Жуулчин нь аялал зохион байгуулхад саад хүндрэл учируулж болзошгүй дор заасан сөрөг нөхцөл байвал аялал жуулчлал зохион байгуулагчид мэдэгдэх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн хүндрэл бэрхшээл хариуцлагыг жуулчин өөрөө хариуцна. Үүнд:
• Жуулчин нь жирэмсэн эсвэл ямар нэг өвчтэй ( онгоц унаагаар явах, цаг агаар солигдоход бие, эрүүл мэндэд нь таагүй байдал үүсдэг, хоолны тодорхой дэглэм барьдаг, урьд өмнө архи, мансууруулах бодис хэрэглэн эмчилгээнд хамраглаж байсан, ямар нэгэн эм тариа хэргэлдэг, эмнэлэг болон эмчийн хяналтанд байдаг, сэтгэл мэдрэлийн өвчтэй, сэтгэл мэдрэлийн гүн хямрал үүсч өөрийгөө хянах чадвараа алддаг эсвэл ийм байдал үүсэх магадлалтай гэх мэт).
• Төрийн болон бусад эрх бүхий байгууллагаас гадаадад зорчих эрхийг нь хязгаарласан, хилийн хориг тавиулсан
• Жуулчин нь гуравдагч этгээдтэй зөвшилцөх, тэдгээрээс зөвшөөрөл авах шаардлагатай. Тухайлбал: Бусдын хүүхэд авч явах, мөн зэвсэг, амьтан, ургамал, урлаг, түүх соёлын үнэт зүйл оруулах, гаргах зөвшөөрөл гэх мэт.
Жуулчин аялал эхлэхээс өмнө аялалаас татгалзсан тохиолдолд аялал жуулчлал зохион байгуулагчид тухайн аялалыг зохион байгуулахтай холбоотой гарсан дараах зардлуудыг төлөх үүрэгтэй. Үүнд:
• Онгоцны тийз, галт тэрэгний тасалбар, автобусны билет, зочид буудлын захиалга, үзвэр, тоглолтын тасалбар, хоолны захиалга зэргийг буцаахад төлсөн торгууль, алданги, шимтгэл гэх мэт.
• Аялал жуулчлал зохион байгуулагчийн үйл ажиллагааны зардал.
• Виз мэдүүлэг зэрэг Баримтаар гарсан бусад зардал.
Жуулчин нь онгоц нисэхээс 2-оос доошгүй цагийн өмнө нисэх буудал/воkзал/ зэрэг аялал жуулчлал зохион байгуулагчийн товлосон газарт бэлэн байна.
Гэрээг байгуулагч талууд гэнэтийн болон давтагдашгүй хүчин зүйлийн нөхцөл үүссэн цаг тухайд нь харилцан нэг нь нөгөөдөө мэдэгдэх үүрэгтэй. Аялал эхлэхээс өмнө аялал эхлэх газар, очих газар, дамжин өнгөрөх газарт гэнэтийн болон давтагдашгүй хүчин зүйлийн нөхцөл үүссэн тохиолдолд гэрээ байгуулагч талууд харилцан зөвшилцөж энэхүү гэрээг өөрчлөх, цуцлах эрхтэй.
Талууд гэрээний хугацаанд харилцан ашигтай, найрсаг байдлаар хамтран ажиллах, аливаа маргааныг зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг эрхэмлэнэ.
Жуулчин нь аялал эхлэхээс өмнө аялал жуулчлал зохион байгуулагчаас аялалд шаардлагатай бичиг баримтын иж бүрдэлийг хүлээн авна. Бичиг баримтыг заавал нягтлан шалгаж буруу мэдээлэл алдаа илэрвэл аялал жуулчлал зохион байгуулагчид яаралтай мэдэгдэж буцааж өгөх үүрэгтэй.
- I'm a shipping policy. I'm a great place to add more information about your shipping methods, packaging and cost. Providing straightforward information about your shipping policy is a great way to build trust and reassure your customers that they can buy from you with confidence.