
Cruise танилцуулга видео:
БНСУ улсад хууль ёсны дагуу оршин сууж буй E, D, F ангилалын визтэй Монголчууд, Шингений орнуудын визтэй иргэд хамрагдах боломжтой.
Шинэ оноо FRANCE PARIS хотод өнгөрүүлээрэй.
Хэрэв та ШИНГЕНИЙ ОРНУУДЫН визтэй бол энэ аялалд 2,999,000воноор 10 сарын 27ны өдрийн шөнийн 00 цаг хүртэл бүртгүүлэх боломжтой.
ШИНЭ ОНЫ ХАМГИЙН SUPER АЯЛАЛ
EUROPEAN CRUISE TOUR
Тансаг зэрэглэлийн MSC cruise-р аялангаа Paris Eiffel цамхагын доор мөрөөдлийн шинэ оноо угтах алтан боломж
ИТАЛИ 3 хот, ФРАНЦ 2 хот
2 улс 5 хотын шинэ он угтах тансаг зэрэглэл нэр хүндийн баталгаа гайхамшигт MSC cruise аялал 10 сарын 27 хүртэл
12 сарын 25-27 Rome, Italy
12 сарын 28 Genoa, Italy
12 сарын 29 Livorno, Italy
12 сарын 30 Marseille, France
12 сарын 31-3 Paris, France
Cruise дүүргэлтээс хамаарч аяллын үнэнд өөрчлөлт орж болзошгүй ба 2,999,000воноор зөвхөн 10 сарын 27 хүртэл бүртгэнэ.
Албан ёсны эрх бүхий Солонгос дахь Монгол аяллын компани / Seoul Guarantee Insurance Company
www.jejutourmongolia.com
☎️ +82 70 7678 7232
📬 Jejutour.mongolia@gmail.com
EUROPEAN CRUISE АЯЛАЛ / ИТАЛИ, ФРАНЦ
11 сарын 4
Газар газраас ирж буй аялагчид Жэжү нисэх онгоцны буудалд газардаж хил гааль нэвтэрсэний дараа хөтөч орчуулагчтай уулсан Зочид буудалд хүргүүлж амрах
11 сарын 5
Энэ өдөр нийт 13км алхана. Олле алхалтын 19-р курс. Жэжү арлын тусгаар тогтнолын хөдөлгөөний түүхэн дурсгалт газар болох Чучон Мансэ хөшөөнөөс алхалтаа эхлүүлж, замдаа Жэжү арлын зүүн хэсгийн хамгийн үзэсгэлэнт далай эрэг болох Хамдог, Хамдог далай эрэг дагуу байрлах арлын зүүн хэсгийн Соүбун толгод уг толгод дээрээс Жэжү арлын байгаль тэр чигтээ үзэсгэлэн төгс харагдана.
Үүний дараа Япончуудын дарлалын үеэр их хохирол амссан Бучонри Нобүнсүнг тосгоны дундуур алхаж түүхийн үнэ цэнийг хамтдаа мэдрэнэ.
11 сарын 6
Энэ өдөр нийт 11,5км алхана. Олле алхалтын 19-20р курс. Ой・Тосгон・Далай
Нарс модод шигүү ургасан ойн замаас алхалтаа эхлүүлж Жэжүгийн энгийн эгэл тосгоны замаар алхалтаа үргэлжилүүлнэ. Удалгүй арлын зүүн хойд хэсгийн цэнгэг хөх далай нүдний өмнө цэнхэртэн харагдах болно. Нам гүм, тайван ойн замаар үргэлжлэх Гимнёнгийн хөдөө зам нь яг л эртний Солонгосын хөдөө нутгийн замаар алхаж буй мэт дулаахан мэдрэмж төрүүлнэ. Та Солонгос улсыг эд эсэнд нь шингэсэн мэт л мэдрэх болно. Олле 20-р зам болох Кужаннангилаар алхах үедээ газар газар байрлуулсан металаар хийсэн урлагийн бүтээлүүдийг үзэж сонирхон нутгийн онцлог уран бүтээлийг мэдрэх боломжтой. Ой мод, тосгоны амьдрал, далайн үзэсгэлэн гурав гайхалтай зохицсон Жэжү Олле 20-р маршрут
11 сарын 7
Энэ өдөр нийт 12,9км алхана. Олле алхалтын 20-р курс. Жэжү арлын алдарт Хэнё буюу ЮНЕСКО соёлын өв тээгчээр бүртгэлтэй далайн шумбагч бүсгүйчүүлийн түүх, Цэнхэр цэнгэг далай, далай эргийн алхалт. Уг өдөр “Хаенё”-гийн түүхийг хадгалсан Жэжү Хаенёгийн тусгаар тогтнолын хөдөлгөөний дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгээс алхалтаа эхлүүлж.
Сэхвагаас Вольжон хүртэл үргэлжлэх ба далайн эргийн замаар алхахдаа намуухан долгилох гүн цэнхэр далай, Жэжүгийн үзэсгэлэнт эргийн байгалийг биширнэ.
Усны өнгө үзэсгэлэнтэй бөгөөд эргийн хэсэг нь харьцангуй нам гүехэн тул алхалтын үеэр түр амарч, далайд хөлөө дүрэн сэрүүцэх боломжтой.
Хэрэв аз таарвал далайд ажиллаж буй Жэжүгийн хаенё эмэгтэйчүүдийг ойроос харж, усанд шумбах үедээ гаргадаг өвөрмөц “сумби” амьсгалын чимээг сонсох боломжтой. Ингэснээр Жэжүгийн өвөрмөц хаенё соёл, уламжлалыг илүү ойроос мэдрэх болно.
📌 3 дахь өдөр Олле маршрутыг урвуу чиглэлээр алхана. Өөрөөр хэлбэл фестивалийн үндсэн чиглэлээс эсрэгээр, төгсгөлийн цэгээс эхлэх цэг рүү алхах зохион байгуулалттай.
АЯЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭ
Энэхүү гэрээ нь 20… оны .. сарын ……. ны хооронд БНСУ-н ЖЭЖҮ АРЛЫН аялалд хамрагдах
……………… овогтой …………… /регистeрийн дугаар………………../ нөгөө талаас аялал жуулчлал
зохион байгуулагч “Jeju ai tour ” Co ltd, Жэжү ай төүр компани /Байгуулгын гэрчилгээний бүртгэлийн дугаар: БНСУ 302 18 02419 / нарын гэрээний нөхцөлийн дагуу аяллын үнийг төлөх, аялал жуулчлалыг зохион байгуулахад талуудын эрх үүрэг, хариуцлага, төлбөр тооцоотой холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
Жуулчин энэхүү аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх гэрээтэй танилцаж аялалаа баталгаажуулж
төлбөр төлөлт хийснээр гэрээний нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Аялал жуулчлал зохион байгуулагч нь жуулчны хөтөлбөрт хамрагдах үеийн аюулгүй байдал, тав
тухтай аялах нөхцөлийг хангана. Жуулчин нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүрэг, аялал жуулчлал
зохион байгуулагчаас өгсөн аялалын санамж, заавар зөвөлгөөг зөрчсөн эсвэл биелүүлээгүйн
улмаас тухайн жуулчны аюулгүй байдал, тав тухтай аялах нөхцөл хангагдаагүй тохиолдолд үүссэн
аливаа эрсдэл, хохиролыг аялал жуулчлал зохион байгуулагч хариуцахгүй.
Аялалын явцад үүсч болзошгүй аливаа эрсдэлүүд (гэнэт өвдөх, гэнэтийн осолд орох гэх мэт) -ийг
даатгагч, даатгуулагчийн хооронд байгуулсан гадаадад зорчигчийн даатгалын гэрээгээр
зохицуулна.
Аялал эхлэхээс өмнө эсвэл аяллын явцад аялал эхлэх, дамжин өнгөрөх, очих газарт гэнэтийн
болон давтагдашгүй хүчин зүйлийн нөхцөл үүссэнээс аялалын баг нь хуваарьт тээврийн хэрэгсэл
(нисэх онгоц, галт тэрэг, автобус гэх мэт)-ээс хоцрох тохиолдолд жуучин тээвэрлэж буй тухайн
тээврийн хэрэгсэлийн дүрэмийн дагуу асуудлыг шийдвэрлэх ба хэрэв аялал жуулчлал зохион
байгуулагчийн буруутай үйл ажиллагаанаас үл хамаарсан тээврийн хэрэгслээр зорчих тийз
(тасалбар)-ийг шинээр авах, аяллын чиглэлийг өөрчлөх болон аяллыг үргэлжлүүлэхтэй холбогдон
гарах нэмэлт зардлыг жуулчин өөрөө хариуцна.
Аливаа улс орнуудын хилийн шалган нэвтрэх эрх бүхий байгууллага шалтгааныг үл тайлбарлан
иргэдийг өөрийн улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзах эрхтэй байдаг. Хэрэв жуулчин нь аль нэг
улсын хилээр нэвтрэх, хилээр гарах үед саатуулагдан аялалаа үргэлжлүүлэх боломжгүй болсон
тохиолдолд аяллын үнийг буцаан олгохгүй бөгөөд жуулчныг хил дээр саатах, нутаг буцах зардал
болон сэтгэл санааны хохирлыг аялал жуулчлал зохион байгуулагч хариуцахгүй.
Жуулчин нь аялал зохион байгуулхад саад хүндрэл учируулж болзошгүй дор заасан сөрөг нөхцөл
байвал аялал жуулчлал зохион байгуулагчид мэдэгдэх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйн
улмаас үүссэн хүндрэл бэрхшээл хариуцлагыг жуулчин өөрөө хариуцна.
Үүнд:
• Жуулчин нь жирэмсэн эсвэл ямар нэг өвчтэй ( онгоц унаагаар явах, цаг агаар солигдоход бие,
эрүүл мэндэд нь таагүй байдал үүсдэг, хоолны тодорхой дэглэм барьдаг, урьд өмнө архи,
мансууруулах бодис хэрэглэн эмчилгээнд хамраглаж байсан, ямар нэгэн эм тариа хэргэлдэг,
эмнэлэг болон эмчийн хяналтанд байдаг, сэтгэл мэдрэлийн өвчтэй, сэтгэл мэдрэлийн гүн хямрал
үүсч өөрийгөө хянах чадвараа алддаг эсвэл ийм байдал үүсэх магадлалтай гэх мэт).
• Төрийн болон бусад эрх бүхий байгууллагаас гадаадад зорчих эрхийг нь хязгаарласан, хилийн
хориг тавиулсан
• Жуулчин нь гуравдагч этгээдтэй зөвшилцөх, тэдгээрээс зөвшөөрөл авах шаардлагатай.
Тухайлбал: Бусдын хүүхэд авч явах, мөн зэвсэг, амьтан, ургамал, урлаг, түүх соёлын үнэт зүйл
оруулах, гаргах зөвшөөрөл гэх мэт.JEJU AI TOUR travel agency
Business registration number: 302 18 02419
Утас : +82 10 7232 6787 (Cолонгос), +976 7223 7762
Жуулчин аялал эхлэхээс өмнө аялалаас татгалзсан тохиолдолд аялал жуулчлал зохион
байгуулагчид тухайн аялалыг зохион байгуулахтай холбоотой гарсан дараах зардлуудыг төлөх
үүрэгтэй.
Үүнд:
• Онгоцны тийз, галт тэрэгний тасалбар, автобусны билет, зочид буудлын захиалга, үзвэр,
тоглолтын тасалбар, хоолны захиалга зэргийг буцаахад төлсөн торгууль, алданги, шимтгэл гэх
мэт.
• Аялал жуулчлал зохион байгуулагчийн үйл ажиллагааны зардал.
• Виз мэдүүлэг зэрэг Баримтаар гарсан бусад зардал.
Жуулчин нь онгоц нисэхээс 2-оос доошгүй цагийн өмнө нисэх буудал/воkзал/ зэрэг аялал
жуулчлал зохион байгуулагчийн товлосон газарт бэлэн байна.
Гэрээг байгуулагч талууд гэнэтийн болон давтагдашгүй хүчин зүйлийн нөхцөл үүссэн цаг тухайд нь
харилцан нэг нь нөгөөдөө мэдэгдэх үүрэгтэй. Аялал эхлэхээс өмнө аялал эхлэх газар, очих газар,
дамжин өнгөрөх газарт гэнэтийн болон давтагдашгүй хүчин зүйлийн нөхцөл үүссэн тохиолдолд
гэрээ байгуулагч талууд харилцан зөвшилцөж энэхүү гэрээг өөрчлөх, цуцлах эрхтэй.
Талууд гэрээний хугацаанд харилцан ашигтай, найрсаг байдлаар хамтран ажиллах, аливаа
маргааныг зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг эрхэмлэнэ.
Жуулчин нь аялал эхлэхээс өмнө аялал жуулчлал зохион байгуулагчаас аялалд шаардлагатай
бичиг баримтын иж бүрдэлийг хүлээн авна. Бичиг баримтыг заавал нягтлан шалгаж буруу
мэдээлэл алдаа илэрвэл аялал жуулчлал зохион байгуулагчид яаралтай мэдэгдэж буцааж өгөх
үүрэгтэй.
Шинген виз бүртгүүлэх мартеал Солонгос хэлээр татах
БНСУ улсад хууль ёсны дагуу оршин сууж буй E, D, F ангилалын визтэй Монголчууд, Шингений орнуудын визтэй иргэд хамрагдах боломжтой.