
АSIAN CRUISE АЯЛАЛ СИНГАПУР МАЛАЙЗ ТАЙЛАНД
12 сарын 4
Seoul 10:50 хөөрөх Bangkok 14:45 газардах Bangkok хотын аялал Rooftop city views
12 сарын 5
Erawan Shrine буюу Хүслийн бурхан.
Бангкокийн төвд байрлах дөрвөн нүүрт Брахма бурхны алдарт бунханд зочилж, аз хийморь, хайр, ажил үйлс, хүсэл мөрөөдлийнхөө төлөө залбирч, Тайландын уламжлалт соёл, шашны зан үйлийг мэдрээрэй.
Siam Paragon бол Бангкок хотын төвд байрлах, дэлхийн алдартай брэндүүд, ресторан, энтертайнмент болон соёлын үзвэрүүдийг нэг дор багтаасан Бангкокийн хамгийн алдартай тансаг зэрэглэлийн худалдаа, амралтын төвүүдийн нэгээр орсоны дараа өдрийн 14:00 цагт тоглолт болох газар руу хөдлөх
16:00 ÆDEN тоглолт
12 сарын 6
Бангкок хотын ICONIC болсон газруудаар аялах өдөр
Grand Palace-Тайландын хаант улсын түүх
Бангкокийн сүрлэг Их хааны ордонд зочлон Тайландын хаант улсын түүх, уламжлалт архитектуртай танилцаж, алдарт Маргад Буддагийн сүмээр зочилно. Алтан чимэглэл, нарийн хийцтэй сүм хийдүүд, түүхэн уур амьсгалыг мэдрэх болно.
Wat Pho — Бангкокийн алдарт Хэвтээ Буддагийн сүм
Тайландын буддын шашин, уламжлалт соёлын үнэт өв болсон Wat Pho сүмээр зочлон 46 метр урт алтадмал Хэвтээ Буддагийн сүрлэг дүрийг үзнэ
Wat Arun — Үүрийн туяаны сүм
Чао Прайяа голын эрэгт сүндэрлэх алдарт Wat Arun сүмээр зочлон Тайландын өвөрмөц архитектур, өнгө өнгийн шаазан чимэглэлийг гайхан бишрэх болно. Голын эрэг дээрээс Бангкокийн үзэсгэлэнт дүр төрхийг тольдон, Тайланд үндэсний хувцасаар гангарч дурсгалын зурагаа татуулаарай. Бангкок хотын заавал очих газруудын нэг
Chao Phraya River Cruise — Бангкокийг голоос тольдох аялал (Cruise тасалбар аяллын үнийн дүнд багтаагүй болно. Нэг талын сruise тасалбар 40батт Cruise дээрх оройн зоог 600-1500батт хооронд)
Чао Прайяа голоор завиар аялж, Бангкокийн түүхэн сүм хийд, хааны ордон, алдарт гүүрүүд болон хотын үзэсгэлэнт дүр төрхийг усан дээрээс тольдоно. Нар жаргах үеийн гайхалтай өнгө, оройн хотын гэрэлтэй хослуулан Бангкокийн өөр нэгэн өнгө төрхийг мэдрэх онцгой аялал.
Bangkok Chinatown, буюу Yaowarat (Яоварат)
Бангкокийн хамгийн эрч хүчтэй, өнгөлөг хөл хөдөлгөөн ихтэй дүүргүүдийн нэг юм. Хятад цагаачдын олон үеийн түүх, Тайланд–Хятадын соёлын хослол, гудамжны хоолоороо алдартай бөгөөд эндээс та Бангкок хотын өвөрмөц шөнийн амьдралын уур амьсгалыг мэдрээрэй.
Bangkok Night Market — Бангкокийн шөнийн өнгө
Оройн Бангкокийн хөл хөдөлгөөн дунд шөнийн захаар зочлон Тайландын амттай гудамжны хоолыг амталж, төрөл бүрийн бараа, бэлэг дурсгал худалдаалан, хотын өнгөлөг шөнийн уур амьсгалыг мэдрээрэй.
12 сарын 7
Bangkok 02:40 хөөрөх Seoul 10:00 газардах















Аялал цуцлах болон өдөр өөрчлөх нөхцөл
Аяллын гэрээг цуцалсан эсвэл өдөр өөрчилсөн тохиолдолд хугацаанаас хамаарч дараах шимтгэл
(төлбөр) ногдуулна.
• Аялал эхлэхээс 30 хоногийн өмнө цуцлахад: Шимтгэлгүй, төлбөрийг 100% буцаан
олгоно.
• Аялал эхлэхээс 20 хоногийн өмнө цуцлахад: Аяллын нийт үнийн дүнгийн 30%-ийн
шимтгэл ногдуулна.
• Аялал эхлэхээс 7 хоногийн өмнө цуцлахад: Аяллын нийт үнийн дүнгийн 50% -ийн
шимтгэл ногдуулна.
• Аялал эхлэхээс 3 хоногийн өмнө цуцлахад: Аяллын нийт үнийн дүнгийн 70% -ийн
шимтгэл ногдуулна.
• Аялал эхлэхээс 1 буюу 24 цагийн өмнө цуцлахад: Аяллын нийт үнийн дүнгийн 80%
-ийн шимтгэл ногдуулна.
• Аялал эхлэх өдөр эсвэл "No-Show" (ирээгүй тохиолдолд): Аяллын нийт төлбөрийг
100% буцаан олгогдохгүй.
Бусад нэмэлт нөхцөл
• Агаарын тээврийн компани эсвэл буудлын онцгой нөхцөл: Зарим тохиолдолд онгоцны
тасалбар эсвэл буудлын тусгай нөхцлөөс хамаарч дээрхээс өөр хураамж үйлчилж болно.
Ийм тохиолдолд тухайн компанийн дүрмийг дагаж мөрдөнө.
• Биет бус бүтээгдэхүүний төлбөр: Захиалгын явцад гарсан визний хураамж, даатгал
зэрэг буцаан олгогдохгүй зардлуудыг шимтгэлээс хамааралгүйгээр шууд хасна.
• Буцаан олголт хийх хугацаа: Цуцлах хүсэлт батлагдсанаас хойш ажлын [7-14] хоногийн
дотор буцаан олголтын үйл явц эхэлнэ. Банкны шилжүүлэг болон бусад хураамжууд
хасагдаж болно.
• Өдөр солих: Өдөр солихыг шинэ захиалга хийж, хуучин захиалгыг цуцалсантай адил гэж
үзэн, дээр дурдсан шимтгэлийн нөхцөлүүдийг мөрдөнө.
I'm a shipping policy. I'm a great place to add more information about your shipping methods, packaging and cost. Providing straightforward information about your shipping policy is a great way to build trust and reassure your customers that they can buy from you with confidence.