ВЬЕТНАМ ДАНАНГ ХОТЫН АЯЛАЛ
ВЬЕТНАМ ДАНАНГ ХОТЫН АЯЛАЛ
3 шөнө 3 өдөр
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР
DAY 1 * Зочид буудлын өглөөний хоолны дараа Дананг хотын алдарт BANA HILLS рүү нийт 70 km аялалд гарна. "Дананг" хотод байрлах энэхүү бүтээн байгуулалт бол хүний гараар бүтээгдсэн дэлхийн гайхамшигуудын нэг юм. Та энэхүү уулан дунд байрлах асар том үлгэрийн мэт хотруу очихын тулд дэлхийд уртаараа хоёрт ордог асар урт “Cablecar”-т суун үүл уул манан дундуур явсаар алдарт "Бана Хилл"-г олж харах болно. Энэ газарт Вьетнамын хэт халуун цаг агаараас зайлсхийхийн тулд 1919 онд Француудын байгуулсан "French village" тосгон байх бөгөөд, тэрхүү хотын бүх тохижолтыг эртний Франц улсын хэв маягаар бүтээсэн байна. Анх очсон хүнд барууны орны хэв маяг, үлгэрийн оронд очсон мэт сэтгэгдэл төрүүлж ёстой л нүд орой дээрээ гарна гэдэг үгний утгыг энд ирээд мэдрэх болно. Энэ аялалд хамрагдсан хүн болгон БУФЕТ өдрийн хоолтой ба аялал өглөө 09:40 минутаас эхлэж оройн 18:00 цагт дуусах бүтэн нэг өдрийн аялал тул энэ өдөр та зураг авхуулаг ганган хувцаснаас гадна, биед эвтэйхэн гутал, малгай, нарны шил, тос бэлдэх нь тохиромжтой. DAY 2 Зочид буудлын өглөөний цайны дараа аялалдаа гарна Далай эргийн ойролцоох уулын орой дээр баригдсан 30 давхар барилгатай тэнцэхүйц 37 метр өндөртэй Lady Buddha бүхий Linh Ung хийдээр зочилох. Вьетнам үндэсний зах буюу Хан захаар зочилж хямд өртөг бүхий хувцас үзэж сонирхох худалдан авалт хийх, мөнгө солиулах захын эргэн тойроны BRAND COPY барааны дэлгүүрээр хэсэх. Өдрийн хоол ( өөрийн зардалаар ) Marble Mountains Am phu агуй - 5 уул (Thuy Son-ус, Moc Son-мод, Hoa Son-гал, Kim Son-төмөр, Tho Son-хөрс дэлхий)-аас бүрдэх эдгээр уулсын нэрийг нэгтгэн Мarble Mountains гэх бөгөөн энэ уулс нь гантиг чулуу ихтэй тул ийнхүү Marble уулс хэмээгдэх болжээ. Далайн түвшинөөс дээш 108 метр бөгөөд энэ газарт. Am phu агуй байрладаг мөн энэ газар хаш гантиг чулуун эдлэл, уран барималууд ихээр худалдаалагддаг. Оройн хоол Вьетнам үндэсний хоол Pho шөл Hoi An эртний тосгон - 15-р зууны үед дэлхийн гадаад худалдааны боомт хот болон хөгжиж өрнө дорны орнуудын өвөрмөц барилга байшин худалдаачидаар дүүрэн байсан Хой ан эртний хот нь өдөр гэхээсээ илүү шөнө үзэсгэлэнтэй. Нар жаргахтэй зэрэгцээд энд тэнтгүй өнгө өнгийн дэнлүүнүүд гэрэлтэж өвөрмөц сайхан харагдуулдаг тул 1000 дэнлүүний хот гэж ч нэрийддэг байна. Зочид буудал DAY 3 * Өглөөний хоолны дараа Зочид буудалаа хүлээлгэж өгөөд Vinwonders Safari амьтаны хүрээлэн - рүү хөдлөнө. Энэхүү цогцолбор газар нь Вьетнамын эртний соёл заншлыг орчин үеийн энтертаймент шийдэлтэй хослуулан бүтээн байгуулсан 5н хэсгээс бү
+82 70-7678-7232
South Korea, Jeju-do, Jeju-si, 관덕로 41
07076787232
jejutour.mongolia@gmail.com